Samsung Galaxy S Light Luxury ухаалаг утас Хятадад нээлтээ хийжээ. Энэ нь Samsung S8 утасны арай хямд үнэтэй загвар нь юм.

Дэлгэц нь 5.8 инч,  FHD нягтаршилтай бөгөөд Snapdragon 660 чиптэй юм байна. RAM нь 4GB, багтаамж нь 64GB аж. Камерны хувьд урд камер нь 8 мегапиксел, арын камер нь 16 мегапиксел юм. Мөн ус болон тоосонцорын хамгаалалттай гэнэ.

Уг утас нь хятадын онлайн худалдаагаар 626 доллараар зарагдаж байгаа бөгөөд өнгөний хувьд хар болон улаан өнгөтэй. Харин 6 сарын 1-нээс өмнө захиалвал 579 доллараар авах ажээ.