“Галактикийн хамгаалагчид” киноны найруулагч Жеймс Ганныг “Walt Disney” компанид эргүүлэн авчрахыг хүссэн өргөдөлд 290 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ. Найруулагч Жеймс Ганн олон нийтийн сүлжээнд зохисгүй зүйл нийтэлсэн нь түүнийг ажлаасаа халагдахад хүргэсэн байна.
 
“Walt Disney” компани Ганныг энэ сарын 20-нд ажлаас нь халж, “Галактикийн хамгаалагчид” киноны үргэлжлэл дээр хамтран ажиллахаас татгалзжээ. Найруулагч Ж.Ганн бэлгийн хүчирхийлэл, гаж дон, Дархлалын Олдмол Хомсдолын хам шинжийн талаархи сэдвийг хөндсөн зохисгүй зүйл “Твиттер” хуудастаа нийтэлсэн байна. Ганнын хэлсэн зүйлс компанийн нэр хүнд, үнэт зүйлстэй нийцэхгүй байна гэж “Walt Disney” компани мэдэгджээ. Харин найруулагч Ж.Ганн ийм нийтлэл оруулсандаа хүлцэл өчиж, “зүгээр л тоглож байсан” юм гэж мэдэгдсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг