ЛОНДОН. /BBC/. Их Британийн судлаачдын бүтээж буй хиймэл оюун ухаант технологийн тусламжтайгаар фермийн аж ахуй эрхлэгчид гахайнуудын сэтгэл хөдлөлийг илүү сайн ойлгох боломжтой болох төлөвтэй байна. 


Хөгжүүлэлтийн эхний үе шатандаа байгаа уг фермийн технологи нь амьтдын нүүрний хөдөлгөөнийг нэг бүрчлэн харуулж, хямарсан эсвэл баяртай байгаа эсэхийг тогтоох чадвартай юм. 


Bristol” роботикийн лабораторийн судлаачдын мэдээлснээр, фермийн аж ахуй эрхлэгчид амьтдыг таатай нөхцөлд амьдруулах ёс суртахууны үүрэгтэй тул уг технологи ихээхэн ач холбогдолтой аж. Мөн ирээдүйд уг технологийг бусад амьтдад ашиглах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг