Морган Фримен нэгэн өдөр ламыг “гайхамшигтай” зүйлс хийж, бүтээж чадах уу хэмээн асуужээ. Гэтэл тэрээр хүлээж байсан хариултаасаа огт өөр хариулт авчээ.

Та гайхамшигт итгэдэг үү? Хэн нэгэн гэнэт гарч ирэн таны амьдралыг өөрчлөхийг та хүлээдэг үү? Магадгүй та өөрөө тийм гайхамшигт зүйл нэгэн өдөр бүтээнэ хэмээн мөрөөддөг юм биш биз?

Хүн бүрийн дотор өөрийн амьдралдаа гайхамшигт зүйл хийж чадах чадвар байдаг. Гэхдээ юуны өмнө “гайхамшиг” гэж юу болохыг ойлгох нь хамгийн гол чухал зүйл юм.

Бид бүгд “гайхамшгийн” тухай стандарт тодорхойлолтыг мэднэ. Энэ бол гэнэт бий болсон, гайхалтай эерэг үйл явц юм. Хэн ч тийм зүйл болно хэмээн бодоогүй байсан зүйл бөгөөд хэн ч энэ үйл явцыг яагаад болдгийг тайлбарлаж чаддаггүй.

Мэдээж үүнийг дээд хүчний эрх мэдлийн асуудал гэдэг нь ойлгомжтой. Бид гайхамшгийг бурхан тэнгэр болон бусад хүчнүүд бий болгодог гэж боддог.

Алдарт жүжигчин Морган Фрименыг хүртэл энэ асуулт сонирхол татсанд гайхах зүйл үгүй. Тиймээс тэрээр буддын ламтай таарах үедээ шууд л энэ асуултыг тавьсан байна. Харин түүний хариулт жүжигчний амьдралыг харах өнцгийг өөрчилж чаджээ.

Лам түүнд хэлэхдээ “Энэ дэлхий дээрх хамгийн гайхамшигтай зүйлс бол хайрлах чадвар, илааршуулах чадвар болон эвлэрэх боломж юм” гэжээ.

“Өөрийгөө болон бусдыг эмчлэх, хайрлах чадвар болон бусадтай хэл амаа олж чадах чадвар бол жинхэнэ гайхамшиг юм. Эдгээр зүйлс хүнийг болон хүний амьдралыг өөрчлөх чадвартай юм”

Бидний амьдралын замд “гайхамшиг” ирнэ хэмээн хүлээж суухын оронд өөрсдөө “гайхамшгийг” бүтээж эхлэх хэрэгтэй.

Бид үргэлж хэн нэгэн ирж бидэнд тусална хэмээн хүлээдэг. Харин үүний оронд өөрөө өөрийнхөө амьдралыг өөрөө өөрчлөх эхлэх цаг болсон.