Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдсэн байдаг.  Уг конвенциудаар үрчлэлтийн тогтолцоо бүхий болон түүнийг хүлээн зөвшөөрсөн орнуудын үүрэг хариуцлага, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг.

Энэ дагуу ГИХГ хуулийн дагуу  266 хүүхдийг АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд зэрэг 17 орны гадаад гэр бүлд үрчлүүлсэн байна. Нийт үрчлэгдсэн хүүхдийг хүйсээр аваад үзэхэд 149 нь эрэгтэй, 117 нь эмэгтэй хүүхэд байдаг. Эдгээрээс хамгийн олон буюу АНУ-д  156 хүүхэд үрчлүүлсэн байна. Харин  ХБНГУ-33, Франц-20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байгаа гэнэ. Үрчлүүлсэн хүүхдүүдээс хамгийн анхных нь 10 жилийн дараа эх орондоо ирж өөрийн нутаг ус, байгаль дэлхий, ёс заншилтайгаа танилцаад буцжээ.  Гадны улс оронд үрчлэгдсэн хүүхдүүдэд ГИХГ –аас байнга хяналт тавьдаг. Харин үрчлэгдсэн хүүхдүүд хуулийн дагуу 16 нас хүртлээ Монгол Улсын харьяат байх бөгөөд 16 нас хүрмэгц харьяатай чөлөөтэй сонгох боломжтой аж