Вьетнамд зочилсон гадаадын жуулчин "шүршүүрт” тулгарч байгаа асуудлаа фэйсбүүктээ гомдлон пост оруулсан нь хүмүүсийн гайхширлыг төрүүлжээ.

Энэ 10 дугаар сарын 24-ний өдөр Хамиш Каррутерс “Би Ханойд ирээд бараг долоо хонох гэж байна. Надад үнэхээр таалагдсан. Миний гомдлох ганц зүйл бол шүршүүр. Усаа хэмнэхтэй санал нэгдэж байна. Гэхдээ усаа гойжуулахын тулд хуруугаараа дарах нь бас арай л хэрээс хэтэрсэн юм" хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

Тэрээр хэт намхан шүршүүрт нуруугаараа бөхийн үсээ угааж буйг харуулсан зургаа оруулан гомдол мэдүүлж, энэ талаар бусад хүмүүс ямар бодолтой байгааг асуусан байна. “Хүйтэн усны хувьд хэцүү зүйл алга, харин яагаад ийм доор байрлуулсан юм болоо? Вьетнам хүмүүс уг нь ийм намхан биш биздээ....”

“Би хоёр ч дэн буудалд байрласан. Аль аль нь яг ийм шүршүүртэй байсан. Вьетнамын шүршүүрийн талаар бусад хүмүүс ямар бодолтой байдаг вэ?" хэмээсэн байна

Түүний пост нь нийтэлсэн даруйдаа 22,000 лайк, 5900 гаруй share, 430 сэтгэгдэл хүлээн авсан байна. Харамсалтай нь түүний хэрэглэж байгаа шүршүүр нь өөр зорилгоор ашигладаг гэдгийг хүмүүс түүнд тайлбарлажээ.