Хилийн чанадад оршин суугаа монгол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газар /Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газар/-т консулын үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байна.

Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах, гадаад паспорт шинээр мэдүүлэх зэрэг өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай консулын үйлчилгээг халдварын нөхцөл байдал, хөл хорионы дэглэм цуцлагдах хүртэлх хугацаанд үзүүлэх боломжгүй.

Иргэд өөрт ойр байрлах Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудтай шуурхай утсаар нь холбогдон консулын үйлчилгээний талаарх заавар, зөвлөмж болон бусад мэдээ, мэдээллийг авах боломжтой юм.

Дэлхийн хэмжээнд Covid-19 халдварын тархалт хурдтай нэмэгдэж буйтай холбогдуулан ДЭМБ-аас гаргасан зөвлөмж болон гадаадын улс орнуудын Засгийн газраас тогтоож буй хөл хорионы дэглэм, Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Консулын үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn вэбсайтаас авна уу.


Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар