УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
Цар тахлыг нэг алдвал барих боломжгүй гэж Эрүүл мэндийн сайд нь хэлсэн. Эрүүл мэндээр дэнчин тавьж болохгүй. Засгийн газар иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулж байгаагаа зогсоох хэрэгтэй. Монголын Засгийн газар гурван сараар зээл төлбөр хойшлуулсан арга хэмжээ авч, ажил хийсэн юм шиг яриад байна вэ. Энэ бол зээлийг ямар нэг байдлаар хөнгөлсөн асуудал биш. Хуримтлагдсан өр үүсч байгаа.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлөөс Засгийн газарт дараах шаардлагыг хэрэгжүүлэхийг шаардаж байна.

  1. “Covid-19” короновирусын үед улсын эдийн засгийг хамгаалах тусгай хөтөлбөр боловсруулах,
  2. Төсвийн алдагдал бодитоор үүссэн энэ үед нэн яаралтай Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, зэс, нүүрсний үнийг бодитоор тооцож, биет байдлаар хичнээн хэмжээний нүүрс гаргаж чадахаа тооцоолж төсвийн орлого, зарлагыг дахин тооцох, гадаад худалдааны тооцоог дахин хийх, коронавирусын дэгдэлттэй холбоотой 2020 оны төсвөөс 1-1.5 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүний алдагдлыг  тооцох, эдийн засгийн бусад макро үзүүлэлтүүдийг үүссэн нөхцөл байдалд уялдуулан батлах, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг яаралтай царцаах, дор хаяад 1 их наяд төгрөгийн эрсдэлийн сан байгуулах,
  3. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг нэн яаралтай бууруулж, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах,
  4. Засгийн газар Монголбанк хамтран хүн амын орлого болон хэрэглээний багцын хумилтын эсрэг авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулж Улсын Их Хуралд яаралтай оруулах