ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Философийн хүрээлэнгүүдийн нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр болох юм байна. Тус өдөрлөгийн хүрээнд Олон улсын харилцааны хүрээлэнгээс Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор Л.Хайсандай “Олон улсын харилцааны хүрээлэн 50 жилд”, доктор (Ph.D), дэд профессор Д.Шүрхүү “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор ба төмөр замын бүтээн байгуулалт”, доктор (Ph.D) А.Нямдолжин “Монгол Улс, ОХУ-ын боловсролын харилцаа, хамтын ажиллагаа”, докторант И.Энхболд “Гадаад үг цээжлэх ой тогтоолтын арга” сэдвээр сонирхолтой лекц уншиж, судалгааны ажлын үр дүнгээсээ танилцуулж, санал бодлоо солилцох юм байна. 

Мөн өдөрлөгийн үеэр Олон улсын харилцааны хүрээлэнгийн сүүлийн үеийн судалгааны үр дүн, бүтээлийн үзэсгэлэн, ном, сэтгүүлийн хямдралтай худалдаа, эрдэмтэд болон олон нийтийн чөлөөт уулзалт зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.