Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр ярилцсаны үр дүнд өдөрт 1000 гаруй машин Хятадын хилээр гарч эхэллээ. Мөн монгол жолооч нарыг хятадын талд шаардлага хангасан орчин нөхцөлд хонуулах, ажлын цагийг уртасгах шийдвэр гараад байгаа юм. 

Гэвч Хятадын цагдаа нар бичиг баримт шалгах явцдаа пасспорт нь зөрсөн гэх шалтгаанаар 2 жолоочийг хайж нүүрс тээврийн жолооч нарыг бөөнөөр нь зогсоож, газар суулгасан явдал өчигдөр гарчээ. 

Энэ тухай жолооч нараас гомдол ирсэн бөгөөд уг асуудлаар Өмнөговь аймгийн Онцгой комисс Ганц модны боомтын удирдлагуудтай ярилцаж ойлголцолд хүрсэн байна.

Хятадын талаас цаашдаа анхааралтай ажиллаж нүүрсний таталтыг 1500 хүргэхийн төлөө ажилланаа гэдгээ мэдэгдсэн байна.

Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхбаяр ийнхүү фэйсбүүк хуудастаа бичжээ.