Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн баасан гарагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн 120 гаруй оюутантай уулзалт ярилцлага хийлээ. 

Тэрбээр “Монгол Улсын гадаад бодлогын тулгамдсан асуудлууд” сэдвийн хүрээнд оюутнуудтай ярилцсан бөгөөд аливаа улс орон хүчтэй байхын гол шинж нь зэр зэвсэг биш, харин орлоготой, эдийн засгийн бүрэн чадамжтай ард иргэдтэй байх нь чухал гэдгийг онцолж байв. 

Уулзалтын төгсгөлд сайд Д.Цогтбаатар оюутнуудын тавьсан асуултад хариулж, “Олон улсын харилцаа гэдэг өөрөө судалгаа, мэдлэг, баримтад тулгуурладаг ойлголт. Тиймээс баримтад суурилж дүгнэлт хийх ёстой” хэмээн онцолжээ.