Гашуун сухайт боомт дахь бүх байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна гэж Цагаан хад хөгжлийн гарц ТББ мэдэгдлээ. 

Хятадын цагаан сар болж байгаатай холбогдуулан хил хаагдахад гарч амжаагүй олон жолооч хилийн цаана үлдсэн бөгөөд энэ сарын 28-нд 319 болон маргааш нь 135 нүүрс тээврийн машин орж ирсэн байна.

Короновирусын халдвар гарсантай холбогдуулан Тээврийн цагдаагийн газраас компаниудад жолооч нараа гэр гэр рүү явуулж амраах чиглэл өгч, жолооч нар ч харьж эхэлсэн аж. Аймгийн онцгой комиссоос хилийг хаах саналаа Улсын онцгой комисст хүргүүлсэн гэлээ. 

Мөн аймгийн онцгой комиссоос хилийн МХГ гааль хилийн цэргийн албан хаагчдыг хамгаалалтын хувцсаар хангаж, ТББ -ууд төрийнхэнтэй хамтран сэрэмжлүүлэг хүргэж ажиллаж байна.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдууллан гаалийн хяналтын бүсүүд богинын тээвэр буюу хил гарталх ачилтаа зогсоох санал гаргаад байна гэж мэдээллээ.