Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ- ын даргаар томилох эсэх асуудлаар МАН-ын бүлэг өнөө орой хуралдаж, шийдвэрээ гаргалаа.

Хуралдаанд оролцсон МАН-ын бүлгийн гишүүд 100 хувийн саналаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг дэмжлээ.

МАН-ын дарга, Eрөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр түүний нэрийг УИХ-ын даргад дэвшүүлж, Удирдах зөвлөлийн гишүүд мөн 100 хувийн саналаар дэмжсэн юм.

Уг асуудлаар маргааш 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Ингэснээр маргааш буюу Сар шинийн баяраас өмнө УИХ-ын дараагийн дарга сонгогдох магадлалтай байна.