Шинийг санаачлагч, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйн бизнесмэнүүдийн эхлэлийн цэгийг тодорхойлогч “Би ирээдүйн энтрепренер” арга хэмжээг Голомт банк нь 2018 онд Монгол улсад анх удаа Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж байсан бол энэ жилийн 6 сарын 1-ний өдөр Шангри-Ла зочид буудлын Боллрүүмд дахин зохион байгуулах гэж байна. 

Ирээдүйгээ өөдрөгөөр харж түүнийхээ төлөө тэмүүлдэг авьяаслаг хүүхдүүдийнбүтээл дэлгэгдэх үзэсгэлэнд зочилсноор анхилам цэцэгсийн нандин баглаа, өөрийн гараар урласан зурагт цүнх, бяцхан охины сэтгэмжээр бүтээсэн эко лаа, органик саван, чадварлаг эгч дүүсийн сэтгэл шингэсэн бугуйвч, зүүлт, нандин үсний гоёл, оюунлаг хүүгийн буддаг ном зэрэг бүтээлийг тусгайлан бэлдсэн орчинд худалдан авч тэдний ирээдүйд үнэ цэн бүтээх хөрөнгө оруулалт хийх боломжтой юм. 

Мөн уг өдөр зохион байгуулагдах “Future champions” буюу“Ирээдүйн аваргууд” арга хэмжээнд таны хүүхэд оролцсоноор үлгэр жишээч үе тэнгийнхнээсээ суралцах, зорилго мөрөөдлөө тодорхойлох, түүнийгээ биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй болох зэрэг хүүхэд насны мартагдашгүй дурсамжаа бүтээх  юм. 

Оюунлаг, бүтээлч ирээдүйг цогцлоохын төлөө хамтран ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж буй тав тух, тансаг орчинг бүрдүүлэгч Шангри-Ла хотел Улаанбаатар болон тайз дэлгэцийн сурталчилгааны шилдэг компани BRB-ийн хамт олонд хамгийн эрхэмд тооцогдох ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийж буйд талархахын зэрэгцээ эцэг эхчүүд та бүхнийг үнэ цэнтэй нэгэн өдрийг хүүхдүүдтэйгээ дурсамж дүүрэн өнгөрөөхийг урьж байна.

Та энэхүү арга хэмжээнд хүүхдээ оролцуулахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.