ВАШИНГТОН. /Foxnews/. АНУ-ын “Disney” компанийн “Frozen 2” хүүхэлдэйн кино Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг хоёр дахь долоо хоногтоо дахин тэргүүлжээ.


2013 онд анх дэлгэцийн хүртээл болсон “Frozen” хүүхэлдэйн киноны үргэлжлэл болох “Frozen 2” хүүхэлдэйн кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкийн зах зээлээс 85.3 сая ам.долларын орлого олсон бол олон улсын зах зээлээс 164 сая ам.долларын орлого олжээ.


“Frozen 2” хүүхэлдэйн кино нээлтээ хийснээс хойш 12 дэх өдрөө дэлхий дахинаас 739 сая ам.долларын ашиг орлого олоод байгаа аж. Ингэснээр “Disney” компанийн 1 тэрбум ам.доллароос дээш хэмжээний орлого олсон зургаа дахь уран бүтээл болох төлөвтэй байна. “Disney” компанийн 5 кино 1 тэрбум ам.доллароос дээш орлого олж байжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг