Бид бүхний хайртай телевизийн олон ангит киноны анхны анги 1994 оны Есдүгээр сард цэнхэр дэлгэцнээ цацагдсан. Эл шоу ахар богино хугацаанд их хийгээд эерэг хандалт авч Женнифер Энистон, Кортни Кокс, Лиза Кудроу, Мэтт Лебланк, Мэттью Перри болон Дэвид Швиммер нар дэлхийн одууд болсон юм. Ингээд Friends ситкомын талаар бидний мэдэхгүй 5 нууц юу байв, харцгаая. 

Friends анх Insomnia Cafe нэртэй байх байсан


Цувралын анхны нэр Friends байгаагүй, маш олон сонголт дундаас шигшигдэж сонгогдсон. Телевизийн захирлууд Insomnia Cafe гэх нэрсийг санал болгож, үүнээс гадна Six of One, Friends Like Us зэрэг нэр шигшигдсэн. Азаар Friends гэдэг нэртэй болсонд үзэгч, шүтэн бишрэгчид бид баярлаад баршгүй. Та ч гэсэн санал нэгтэй байна уу?

Нээлтийн хэсэгт гардаг усан оргилуур Нью Йоркт байдаггүй

I’ll Be There For You дуутай нээлтийн хэсгийн усан оргилуурыг Нью Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнгийн Черри Хиллд байдаг гэж олон хүн боддог. Үнэндээ энэ нь Warner Brothers студийн Калифорнийн Бурбенк дахь студэд байдаг оргилуур аж. 

Жөүи, Моника хоёр үерхэх ёстой байсан


Киноны үйл явдал, зохиолд өөрчлөлт ороогүйсэн бол Жөүи, Моника хоёрын хайр дурлал ситкомын турш гол романс болж явах байсан. Кино багийнхны саналаар тэдний оронд Росс, Рэйчел хоёрыг сонгосон гэдэг. 

Central Perk-ийн улбар шар буйданг тэд захиалдаг байсан


Хэрэв та Нью Йорк хотод очиж үзсэн бол кофе шопд орох болгондоо нэг л сандал дээрээ суух, тэр ч бүү хэл сандал олдоно гэдэг боломжгүйг мэдэх болов уу. Гэтэл яагаад Росс, Рэйчел, Жөүи, Моника, Фиби, Чандлер нар нэг л буйдан дээр байнга суудаг байсан бэ? Тэгвэл бүргэдийн хараатай үзэгчид үүний учгийг тайлж тэдний өмнөх ширээн дээр байх “Захиалгатай” гэх бичгийг олж харжээ. Бодит амьдралд ийм байх боломжгүй ч болдогсон бол олон хүн баярлах биз ээ. 

Моникагийн байрны тоот нь өөрчлөгдсөн


Үнэхээр анзааргатай хүн л үүнийг мэддэг. 10 бүлгийг хэд хэдэн удаа үзсэн би ч одоо л мэдэж байна. Моника анх 5 тоотод амьдардаг байсан ч дээд давхарт байсныг л бодолцон 20 болгож өөрчилжээ. Тоот мэдээж доод давхраас эхэлдэг тул дээшлэх тусас нэмэгдэнэ шүү дээ. Ингээд Моника 5 биш, 20, Чандлер 4 биш, 19 тоотод оршин суух болсон аж.