Энтони Ваккарелло тэргүүтэй Францын загварын агентлаг "Saint Laurent" шинэ үнэт эдлэлийг зохион бүтээжээ. 

Харин та энэхүү үнэт эдлэлийг зүүж гэр бүлийн уулзалт, ажил дээрээ очиж чадахгүй л болов уу. Эрэгтэй хүний бэлэг эрхтэн хэлбэртэй шинэ цуврал нь насанд хүрч, хүний анатомийг тайвнаар хүлээн авч байгаагийн нэг илрэл болох юм. Учир нь инстаграм нүцгэн биений эсрэг тэмцэж эхэлсэн хэмээн зохион бүтээгчид нь мэдэгджээ.

Эрэгтэй хүний бэлэг эрхтэний хэлбэртэй тус ээмгийг нь хуучирсан алтаар хийсэн бөгөөд 18.846 рубль буюу ойролцоогоор 743 мянган төгрөгөөр авах боломжтой аж.


Эх сурвалж: Vogue.ru