"Францын Лион 1" тэмцээний үеэр үзэгчдийн суудлаас Түвдийн далбааг нэгэн дор эвлүүлэн дэлгэсэн нь бүх хүний анхаарлыг татжээ. Энэ нь Түвдийн ард түмнийг дэмжсэн улс төрийн уриалга мэт харагдаж магадгүй ч Лионы дэмжигчид Хятад үзэгчдийг бухимдуулах зорилготой аж. 

Учир нь Хятадад тус тоглолтыг шууд дамжуулахын тулд тоглолтын цагийг тогтмол биш хувиараар эхлүүлэх болсонд сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн үйлдэл хэмээн "Шанхайст" агентлаг мэдээлжээ.

Лион багийн Нантес багтай хийх тоглолтыг хойшлуулан өдрийн 1 цаг 30 минутад эхлүүлэхээр болжээ. Ингэснээр Хятадын үзэгчид тоглолтыг шууд үзэх боломжтой болсон байна. Тус тоглолтын дундуур цугласан хэсэг хүмүүс Түвдийн далбааг бүтээсэн ба “Түвдийг чөлөөл”, “Лиг 1-ийг чөлөөл” гэсэн уриалгыг харуулан, эсэргүүцлээ илэрхийлжээ. 

Лиг 1 нь Хятадад хамгийн алдартай гадны хөл бөмбөгийн лигүүдийн тоонд багтдаг ба Английн Премьер лиг, Испанийн Ла лиг нь тэргүүлэх байр суурийг эзэлдэг аж. Өнгөрсөн жил Хятад үзэгчдийн дунд байр сууриа нэмэгдүүлэхийн тулд тус лиг нь Санинг Спортстой шууд дамжуулах гэрээ байгуулжээ. Тус лиг нь Шенжен хотод багаа сурталчилахын тулд улирлын өмнөх тоглолтыг хүртэл зохион явуулсан байна. Лионы фенүүд Түвдийн далбааг илүү томоор байрлуулсан дэлгэснээр Хятад руу хийх шууд дамжуулалтад саад учруулна гэж тэд найдаж байгаа аж.

 


Эх сурвалж: https://nextshark.com