Франц улс уламжлал ёсоор хамгийн ядуу иргэдэд зориулсан зул сарын урамшуулалд 500 сая орчим евро гаргана гэж "The Local" сонинд мэдээлжээ. 

Бага орлоготой францчуудад жил бүр өгдөг мөнгийг энэ долоо хоногт хуваарилан тараах аж. Ядууст баярын ширээгээ засч, хүүхдүүдээ бэлэг авах боломж олгох зорилгоор тараадаг энэ мөнгийг 2.3 сая хүн авна. Эхний ээлжинд ажилгүйчүүд хүртэнэ. 

Авах мөнгөний хэмжээ гэр бүлийн байдлаас хамаарна. Ганц бие, хүүхэдгүй хүмүүс 150 гаруй евро, хүүхэдгүй хосууд 228 евро авах аж. Өрх толгойлсон эцэг, эхүүдэд хүүхдийн тооноос хамаарч Францын төрөөс 228, 274, 335 эсвэл 396 евро тараах бөгөөд мөн нэг хүүхэдтэй гэр бүлд 274 евро, дөрөв бол 442 евро өгнө. Энэ мөнгийг авахын тулд ямар нэг бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй бөгөөд шилжүүлгийг автоматаар хийдэг байна.

Бага орлоготой хүмүүст Зул сарын баярын өмнө дэмжлэг үзүүлдэг уламжлалыг Францын социалист-улстөрч бөгөөд тус улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан Лионель Жоспен 1988 онд бий болгожээ. 2017 онд төрийн хишгийг 2.5 сая хүн хүртсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, France-Presee