Цар тахлын үеийн хөдөлмөрийг нь үнэлэх үүднээс Франц улс даяар эрүүл мэндийн ажилчдынхаа цалинг нэмэхэд 9 тэрбум долларыг зарцуулах болсныг тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгджээ. 

Өнгөрөгч Даваа гарагт Парист болсон хуралдаанаар Жан Кастекс, эрүүл мэндийн сайд Оливье Веран болон үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид уг зөвшилцөлийг үзэглэсэн байна.

Энэ оны 4 дүгээр сард Францын Засгийн газар коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилж буй эрүүлийг хамгаалах ажилчдад 1,634 доллар хүртэл урамшуулал олгоно гэдгээ хэлж байсан. Энэ хүрээнд эмнэлгийн бусад ажилчдад 544 долларын нэмэлт олгох бол коронавируст өвчтөнтэй шууд харьцаж буй эмч, сувилагч нарт 1.634 долларын нэмэлт олгох аж.

Мөн эмнэлгийн эрүүл мэндийн салбарийн бус ажилчдад сарын 208 долларын нэмэлт өгөхөөр болжээ. Энэ нь 2 шаттай олгогдох бөгөөд эхний ээлжид энэ оны 9 дүгээр сараас 102 долларын нэмэгдэл орж эхлэх бол дараагийн нэмэгдэл 106 доллар нь ирэх оны 3 дугаар сараас орох юм байна.


Эх сурвалж: CNN