Франц Улсад коронавирусын тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар 29155 тохиолдол бож нэмэгдлээ. Шинээр 3922 халдвар авсан бөгөөд сүүлийн өдрүүдийн хамгийн өндөр өсөлт гэж Францын Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Ж.Саломон мэдээлжээ.

Нас баралт 24 цагт 365-аар огцом нэмэгдэж 1696 боллоо.

Иймээс Франц Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-аас мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд "Сүүлийн 24 цагт 16 настай өсвөр насны охин нас барсан нь вирус дийлэнхдээ өндөр настай хүнд хүндрэл өгч байна гэсэн ойлголт өөрчлөгдөхөд хүрч байна. Иргэдэд халдвар авах нөхцөлөөс өөрийгөө болон гэр бүлээ бүх талаар хамгаалах арга хэмжээ авна уу. ЭСЯ-тай харилцаж буй иргэдийн (мэдээж бүгд биш) зарим хандлагаас Монгол хүн тусахгүй гэх мэт байдал ажиглагдсаныг дор бүртээ анхаараасай гэж хүсье" гэжээ.