Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 256 иргэн эх орондоо ирлээ. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай - 51
  • Өндөр настан - 33
  • Жирэмсэн - 2
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл - 50 
  • Оюутан, ар гэрийн гачигдалтай, амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай - 120 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Кентавр, Корпорейт зочид буудал, Энхсаран сувилалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.