АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нарын уулзаж суугаа зураг интернэтээр ахин газар авлаа. Тэд өнгөрсөн оны зургадугаар сард Монреаль дахь ресторанд хамт хооллосон бөгөөд эл зураг фотошоп дайны дараагийн бай болсон байна. Reddit-ийн хэрэглэгч unknown_human мягмар гарагт зургийг хийж, одоо интернэтээр тархсаар байгаа юм.

Дээрх нь анх гарсан зураг, харин доорх нь түүнээс хойш гарсан зургууд юм. 

Обама, Трюдо нар "Lady and the Tramp" киноны дүрд тоглосон байна. 


Трюдогийн арын хананд Владимир Путины цээж нүцгэн морь унаж байгаа зураг өлгөөтэй байна. 

Германы канцлер Ангела Меркель "Хүүхдүүд минь сайхан нөхөрлөөрэй" гэсэн шиг зогсож байна. 


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Трюдотой их л дотно ярилцаж, Трамп наана нь айлын шоовдор хүүхэд шиг суужээ. 


Обама, Трюдо хоёрын голд саваа сугалах тоглоом байрлуулсан байна.

Ханын самбар дээр "Мансуурагчдын өргөн чөлөө" гэж бичиж, Трюдогийн хажууд ууттай марихуан, ширээн дээр бонг тавьжээ.