Зүүн Азийн жүдо бөхийн холбооны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, Сангийн сайд нарын тушаалаар 2018 оны Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг 2018 оны зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон юм.

Тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажилласан бөгөөд өнөөдөр тэмцээний ганцаарчилсан төрөл амжилттай эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээнийг албан ёсоор нээж үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээнийг нээж:

Тэмцээний эхний өдөр Зүүн Азийн шилдэг жүдочид ганцаарчилсан төрөлд жин жиндээ барилдах бол маргааш буюу зургадугаар сарын 10-ны өдөр улс орнууд багийн төрөлд өрсөлдөж, дүнгээ гаргаснаар тэмцээн өндөрлөх юм.