Гэрэл зурагчин Паул Жонсон Хикс, Том Суллам нарын санаачилсан зэрлэг амьтдын хөгжилтэй агшны гэрэл зураг шалгаруулах тэмцээний шилдэг бүтээл шалгарчээ. 

Уг тэмцээнд Их Британи, Герман, Энэтхэг зэрэг улсын гэрэл зурагчид 7000 гаруй бүтээлээ сойсон байна. 

Уралдааны тэргүүн байранд гэрэл зурагчин Марк Фицпатрикийн далайн яст мэлхийн зураг шалгарчээ. 

Энэхүү зэрлэг амьтдын ховорхон үзэгдэх хөгжилтэй агшныг буулгахын зэрэгцээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уриалгыг нийтэд хүргэхийг зорьдог байна. 

Ховор амьтдын гэрэл зураг авах, тэр дундаа хөгжилтэй агшныг буулгана гэдэг амаргүй гэдэг нь мэдээж. Уралдааны шилдгээр шалгарсан гэрэл зургуудыг хүргэж байна. Амьтдын хөгжилтэй агшин танд инээд баясал бэлэглэх болно.

Эх сурвалж: Comedy Wildlife Photo