Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж дуусгаад байна.

Өчигдөр манай гэрэл зурагчин газар дээр нь сурвалжлаад ирсэн юм. 18 цагийн байдлаар үлдсэн хоёр хүнийг олоогүй хэвээр байсан бөгөөд өнөөдөр өглөө эрлийн ажил үргэлжилнэ.

“Эко-Алтан Заамар” компанийн энэхүү ил уурхай нь 80 метрийн гүн, 100 метрийн өргөн. Уурхайн зүүн хэсэгт нуралт үүссэнээс болж зургаан хүн "КАТ" 347 загварын эксковатор, КАТ-D-8-T бульдозер дарагджээ.

Одоогоор хоёр хүнийг авраад байгаа талаар ОБЕГ мэдэгдсэн. ОБЕГ-ын аврах, эрэн хайх ажиллагааны шумбагч нар 7-15 см мөсийг цөмлөж шумбалт хийсээр байна. Техник нь шаварт барьцалдаж мөстөж хөлдсөн тул татсан татсан төмөр нь тасарч ажиллагаа явуулахад хүнд байгаа аж.
Ослын голомтод ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдал,  МХЕГ,  “Эко-Алтан Заамар” ХХК,   Заамар сумын ЗДТГ-ын  нийт 100 гаруй хүн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Хоёрдугаар сарын 28-наас хойш эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ослын газарт нийт 200 гаруй алба хаагчид тасралтгүй үүрэг гүйцэтгэсээр байна. Тэнд МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Шүүх шинжилгээний ажилчид, Эко-Алтан Заамар компанийн 130 гаруй ажилчид байгаа аж.Усан санг хэт ойрхон барьсан нь нуралт үүсэхэд нөлөөлсөн байх магадлалтай...
Ил уурхайд карьерийн хана нурснаас осол гарчээ. Гэхдээ Эцсийн байдлаар ослын шалтгааныг тайлбарлаагүй. МХЕГ-аас дүгнэлт нь гарсан...
Нурангид дарагдсан хоёр техник рүү хүрч очих замыг тавьж дуусгасан бөгөөд ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдэж байгаа ч ундарга нь татрахгүй байгаа нь....
Аврагчид мөстэй усан дундуур шумбалт хийж эрэн хайх ажиллагаа хийсээр байна