Улаанбаатар хотын хэмжээнд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд баригдсан  шинэ гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүллээ.

Шинэ гүүр нь 250.2 у/м, 20.5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байх юм. Шинээр барих гүүр доогуур нэвтрэх А рамп зам дээрх гүүр нь 2-10м-ийн жаазан гүүр байна. В, С рамп зам нь асфалт бетон хучилттай байна. Урд эргийн шинэ барих D рамп-д 9х30м-ийн хүчитгэсэн бетон угсармал дам нурууг ашиглах юм.