ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ энэ сарын 5-8-ны өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулагдаж байна. 

Уг арга хэмжээний хүрээнд өчигдөр Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд байрлах Новател зочид буудалд загвар зохион бүтээгч Наранхуар үндэсний хувцасны 100 загвараа танилцуулсан юм. Монгол загвар өмсөгчид түүний урласан хувцаснуудыг тайзнаа амилууллаа.

Наранхуарын "Монгол элемент" брэнд Өвөр Монголын залуучууд болон дунд насныханд танигдсан, нэр хүндтэй загвар зохион бүтээгч гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.

Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Өвөр Монголоос 347 хүний бүрэлдэхүүнтэй, есөн баг Улаанбаатарт ирж 20 орчим чиглэлийн үзүүлэн таниулах сурталчилгааг зохион байгуулж байгаа юм.

Фото сурвалжлага: