Монгол Улс түүхэндээ анх удаа энэ сарын 11-нээс эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаад байна. 12 дугаар сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ.

Энэ хүрээнд аймгууд болон нийслэлээс гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хаасан. Мөн нийслэлд ажил болон хувийн асуудлаар зайлшгүй гарах шаардлагатай иргэд өглөө 07-10, орой 17-20 цагийн хооронд нийтийн тээвэр, хувийн машин болон явганаар хөдөлгөөнд оролцож байна.


Хатуу хөл хорио тогтоосон 8 дахь өдрийн Улаанбаатараас гэрэл зургаар хүргэж байна.

Төв талбайн цасан дээр хүний мөр үгүй...

Image caption

Хязгаарлалт хийснээр хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо 45 мянгад хүрч, хөдөлгөөн 87 хувиар буурчээ. Энгийн үед нийслэлд өдөрт 450 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд ордог аж.