Бид түүнийг жилд хоёр удаа дурсдаг.

Өнөөдөр түүний тэнгэрт алтан хараацай болон ниссэн өдөр. Монголын ард түмний сод хүү, нэрт улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай С.Зориг нь Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү болон 1962 оны 4 дүгээр сарын 20-д мэндэлжээ. Тэрбээр 1980 онд нийслэлийн 23-р дунд сургуулийг төгссөн. 1985 онд Москвагийн Улсын Их сургуулийг философич мэргэжлээр дүүргэжээ.

Монголын нийгмийг ардчилах, зах зээлийн эдийн засгийг төлөвшvvлэх эрх зvйн орчин бvрдvvлэх, Монголыг нээлттэй улс орон болгож, дэлхий нийтийн хөгжлийн vндсэн хандлагад хамруулахад С.Зоригийн vйл ажиллагаа чиглэж байлаа. Парламентийн бvлгэмийн даргын хувьд С.Зориг томъёологдон хэрэгжих шатандаа орж байсан Монголын олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтэд өөрийн хувь нэмрээ оруулжээ.

Монголын Үндэсний Ардчилсан нам\МҮАН\, Монголын Социал Демократ намын\МСДН\ “Ардчилсан Холбоо Эвсэл" УИХ-ын сонгуульд ялаад хоёр жил болж байхад буюу 1998 оны намар УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ бусдад хорлогдон амиа алдсан юм.

Өнөөдөр түүний гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.