Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хаврын мод тарилт боллоо. Мод тарилтын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НЗДТГ-ны удирдлагууд, УИХ-ын зарим гишүүд, иргэд, байгууллага хамт олны төлөөлөл оролцлоо. 

Энэ хавар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн цэвэр усны эх үүсвэр болох гүний худгийг хамгаалах хамгаалалтын зурвас хэлбэрээр найман төрлийн 5000 орчим мод тарина.