1923 онд Албэрт Хэрманн хэмээх ”Их хааны ордонд хэмээх Итали улсын Марко Поло Төв Ази ба Дундад улсаар аялан явсны өгүүлэл” хэмээх ном хэвлүүлжээ. 

Энэхүү зохиол нь Дэлхийн нэгдүгээр дайны дараахи Герман улсын сэргээн босголт болоод хямралыг даван туулахад асар их нөлөөлсөн хамгийн их уншигдсан номоор шалгарч байжээ. Иймийн учир 1927 онд Германд суралцахаар очсон монгол хүүхдүүдэд германы ард түмэн халуун дотно хандаж, сурч боловсрох бүхий л нөхцлөөр хангаж байсан гэдэг.

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн 1932 онд монгол хэлээр орчуулсан цорын ганц гар бичмэл “Марко Пологийн тойрон явсан аяны тэмдэглэл” (2 дэвтэр) Монголын Үндэсний Номын Санд хадгалагдаж байна.

Түүний гар бичмэлээс гадна хоёр гар бичмэл Монголын Үндэсний Номын Сангийн Монгол судлал, гар бичмэл номын фондод хадгалагдаж буй. Тухайлбал 1944 онд Өвөр Монголын Сөнөд хошуунд Дэ вангийн ордонд хэвлэгдсэн хувилбар бий. Чимидийн Гомбожав хэмээх Ажаа гэгээний шавь хүн англи, хятад, япон эхийг харьцуулан орчуулжээ.  Мөн 1939 онд Ёсихара Кохира хэмээх хүн Токиогийн Канда зээлийн Дайдо Кан хэвлэлийн компани-д хэвлэн гаргасан түүхтэй. Энэхүү эхийг Алтаночир хэмээх хүн 1941-1945 онд монгол хэл рүү орчуулсан юм.

Эх сурвалж: Монголын Үндэсний Номын Сан