Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дахь Улсын их дэлгүүрийн 6 давхарт гал гарчээ. Дуудлагаар Гал унтраах 3 анги гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ мэдээллээ.

Гал түймэр гарсантай холбоотойгоор ойролцоох замын ачаалал нэмэгдсэн тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоно уу гэлээ.