Нийслэлийн Засаг дарга С.Батболдын дэвшүүлж буй "Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд "Гэрэлтэй хот" аяныг өрнүүлж буй билээ.

Уг аяны хүрээнд Улаанбаатар дахь 21 барилгын фасадыг гэрэлтүүлсэн талаар өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл эдгээр дээр нэмж П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн гадна фасад, том оврын шилмүүст мод, Шастины дурсгалын хөшөөг цогцоор нь иж бүрэн гэрэлтүүлжээ.