“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас өнөөдөр "Улаанбаатарын иргэд аз жаргалын эрэлд" жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. 

Өнгөрсөн жил тус байгууллагаас утаатай тэмцэх ажлыг санаачилан хэд хэдэн жагсаалыг зохион байгуулж, холбогдох байгууллагуудад утааны асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардах бичгийг хүргүүлсэн. Энэ жил мөн утааны асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээд буй юм. 

Өнөөдрийн жагсаалд оролцогчид "Хотын даргаа орлогод нийцсэн орон сууцанд ормоор байна", Зүүний үзүүр дээр тогтож хүн болж төрчихөөд утаанаас болж үхмээргүй байна", "Хотын утаагаа арилгаач боож үхлээ" зэрэг Нийслэлийн Засаг даргад хандсан үгтэй лоозонгууд барин, шүгэл үлээж, дуу хоолойгоо нэгтгэж байна.