Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдсаны түүхт 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож, ган замчид ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна.

Анх 1949 онд Улаанбаатар-Налайхын уурхай чиглэлийн 43 километр төмөр замыг барьсанаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн түүхэн замнал эхэлсэн бөгөөд өдгөө Ази, Европыг холбосон 1800 километр төмөр замтай Монгол Улсын тээврийн хамгийн том салбар болтлоо өргөжин хөгжжээ. Тус байгууллагынхан жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт төмөр замчдын мэргэжлийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил 70 жилийн ойн баяр нь давхар тохиож буй юм.

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь 70 жилийн хугацаанд 14 Хөдөлмөрийн баатар, 29 Гавьяат цолтон төрүүлсэн байдаг бол энэ жил дахин нэг Хөдөлмөрийн баатар, 2 Гавьяат тээвэрчин шинээр мэндэллээ.

Өчигдөр Хүй долоон худагт болсон төмөр замчдын баяраас гэрэл зургаар хүргэж байна.