Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” болон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр боллоо.

"Автомашингүй өдөр” болон “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн өнөөдөр 07.00-18.00 цагийн хооронд явагдана. Энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн  зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарласан юм.

Тус марафоноос хүргэж байна.