УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулах МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. УИХ-ын энэ жилийн сонгуульд орон нутгийн 20, нийслэлийн 9 буюу нийт 29 тойргоос УИХ-ын 76 гишүүн сонгогдоно.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнө нь Сонгуулийн ерөнхий хороонд сонгуульд оролцох материалаа хүргэх үеэрээ "Би намын даргын хувьд энэ удаагийн УИХ-ын сонгуульд өөрийн багаа авч орно. Салбар бүрээс хүн байлгахыг хүсэж байна" хэмээсэн юм.

Улмаар тус намаас хэн, хэн нэр дэвших нь өнөөдөр тодрох юм.

МАН-ын Бага хурлаас гэрэл зургаар хүргэж байна.