29 тойргоос сонгогдсон 76 нэр дэвшигч өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ албан ёсоор гардан авлаа.

Шинэ гишүүдэд үнэмлэх гардуулсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.4-т заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг холбогдох шийдвэрийн хамт УИХ-д өргөн мэдүүлнэ.

Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Б.Болдбаатар "УИХ-ын гишүүнээр сонгогдсон та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье" гэснээр үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа өндөрлөлөө.