УИХ-ын гишүүн Д.Мурат Бакытгул хэмээх бүсгүйд удаа дараа бэлгийн дарамт үзүүлсэн хэргийг "News channel" телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг анх удаа олон нийтэд дэлгэсэн билээ. Уг асуудлаас үүдэн  Д.Муратын гишүүн сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн юм.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Майцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр болсон юм. Хурал эхлэх гэж байсан боловч шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгч болон улсын яллагч нар татгалзсан хүсэлт гаргасан тул тус шүүхийн Ерөнхий шүүгч уг асуудлыг шийдвэрлэтэл шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэхдэээ "Ерөнхий шүүгч уг асуудлыг шийдвэрлэсний дараа жич шүүх хуралдааныг зарлана" гэв. 

Сэтгүүлч Д.Майцэцэг энэ тал дээр байр сууриа илэрхийлэхдээ "Би мэдээллийг хууль ёсоор олж УИХ-ын гишүүн Муратын ёс зүйгүй үйлдлийг дэлгэх нь зөв гэсэн үүднээс эмэгтэй хүнийг өмөөрч, хамгаалаад дээрх  мэдээллийг тараасан. Гэтэл намайн эргүүлээд яллагдагчаар татлаа. Эцэстээ би хууль зөрчөөгүй нь үнэн учраас хууль хяналтынхан үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байна" гэсэн юм.

Харин Бахытгулын хувьд энэхүү хэргийн шүүх хуралд онлайнаар оролцох аж.