УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэттиг өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэттихүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

Үүний дарааМонгол Улсын Их Хурлын даргаГ.ЗанданшатарШвейцарын Холбооны УлсынҮндэсний ЗөвлөлийндаргаМарина Кароббио Гүшэттинарын хэлэлцээ эхэлсэн бөгөөд дараа нь Монгол Улсын Их Хурлын даргаГ.ЗанданшатарШвейцарын Холбооны УлсынҮндэсний ЗөвлөлийндаргаМарина Кароббио Гүшэттинар хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийнэ.

Түүнчлэн айлчлалын үеэр эрхэм зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзахаас гадна “Эмэгтэйчүүдийн манлайлал” олон улсын чуулгад оролцоно хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.