УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт өнөө өглөө 07.00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. 

Санал хураалт эхлэхээс өмнө сонгуулийн хорооны ажилтан, ажиглагч, цагдаа зэрэг санал авах байр, явцыг хянах бүх хүнийг бүртгэн оруулж, санал авах хайрцагны лацыг шалгаж, задлав. Улмаар Төрийн дуулал эгшиглүүлэн санал хураалтыг албан ёсоор эхлүүллээ. 07:00 цагт санал авах байр бүрт нас насны цөөнгүй сонгогч саналаа өгөхөөр ирсний олонх нь дээл өмсжээ. Сонгогчдыг 1-2 метрийн зайтай зогсоож, гарыг нь ариутгуулаад саналыг нь өгүүлж байна.

Санал хураалт өнөөдрийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ удаагийн сонгуулиар нийт 29 тойрогт 76 мандатын төлөө 606 хүн нэр дэвшиж буй. Тодруулбал, тэдний 76 нь УИХ-ын гишүүнээр сонгогдоно.

Санал авах байранд таныг хэнд санал өгч буйг хэн ч харах, хянах боломжгүй тул зөвхөн өөрийн дэмжиж буй нэр дэвшигчиддээ саналаа өгөөрэй.


Санал хураах үйл явцаас гэрэл зургаар хүргэж байна.


Сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгцгөөе