Шинэ он солигдоход 20 хоног үлдлээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлээс Сүхбаатарын талбайд сүлд мод засаж байна.

Төв талбайд жил бүрийн 12 дугаар сард шинэ жилийн сүлд модыг засдаг уламжлалтай бөгөөд уг сүлд мод нь 22 метр өндөр аж.

Энэ жилийн хувьд коронавирусийн цар тахлаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд шинэ жилийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахгүй, байгуулагууд тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй.


Сүлд модыг өчигдөр засаж эхэлжээ.