Монголын рок попын домог "Харанга" хамтлаг энэ жил 30 нас хүрч байна. 1989 онд байгуулагдсан тус хамтлагийнхан ойдоо зориулж ирэх сарын 8-9-нд  UB palace-т "Хайрла" нэртэй тоглолтоо хийхээр болжээ. 

Байгуулагдсан түүх нь тун сонин. 1988 оны сүүлээр Ц.Энхманлай "Рок" хэмээх Р.Мөнхсайхантай уулзаж, хамтлаг байгуулах тухайгаа хэлжээ. Тэр үед Драмын театрт ажилладаг байсан тэрбээр түүнийг театрын дарга МУАЖ Н.Сувдтай уулзуулсан байна. Энхманлай түүнд хамтлаг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Ардын Дуу Бүжгийн Чуулгын дэргэд "Соёл Эрдэнэ" хамтлаг байгуулагдсан байхад Драмын театрын дэргэд яагаад хамтлаг байж болохгүй гэж ятгасан хэрэг. 

 Энэ уулзалтаас 7 хоногийн дараа театрын зүгээс хамтлаг байгуулахыг зөвшөөрсөн хариу өгчээ. Ингэж 1989 оны эхээр хамтлаг үндэс сууриа тавьсан юм. Анх гоцлол гитарчин, дуучнаар МУГЖ Ц.Энхманлай, аргил гитарчнаар Я.Одсүрэн, бөмбөрчнөөр Н.Пүрэвдаш, даралтат хөгжимчнөөр Х.Булган нар тоглож байв. Энэ бүрэлдэхүүн удалгүй өөрчлөгдөж Булган хамтлагаас гарч Соёл Эрдэнэ хамтлагт орсон юм. 

Үндсэн гишүүд

  • МУГЖ Ц.Энхманлай /хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин/
  • МУУГЗ Ц.Чулуунбат /аргил гитарчин, дуучин/
  • МУГЖ Х.Лхагвасүрэн /гоцлол дуучин/
  • МУСТА Я.Одсүрэн /хэмнэлт гитарчин, арын хоолой/
  • МУСТА Н.Пүрэвдаш /бөмбөрчин, цохилуур хөгжимчин/

Техникч

  • МУСТА Ц.Мөнх-Эрдэнэ

Хамтардаг хөгжимчин

  • А.Болорхүү /төгөлдөр хуурч, даралтат хөгжимчин/
  • Д.Батбилэг /аргил гитарчин, "Fire" хамтлаг/
  • Бука /аргил гитарчин/

Цомог: 

  • Эрин зууны хөг (1997)
  • Best of Haranga (1997)
  • Бодлын тэнгис (2000)
  • Ертөнцийн өнгө (2003)
  • Special Edition Gold (2007)
  • "Амьдрал-2" амьд цомог (2017)