Өвлийн тухай ярихад танд юу санагддаг вэ?

Харин надад бол... Гэгээн, тунгалаг, цоо шинэхэн байгалийн шинэ хувьсал төсөөлөгддөг. Нэг ч их зүйлийг бодож амжилгүй дүнсийгээд л улирдаг улирал. 

Модон байшин, зузаан цамц, халуун цай, дулаахан гэр, тэмдэглэлийн дэвтэр, хуучин номын танил хуудсууд, цонхны цаадах байгалийн их амгалангийн зогсолт энэ бүгд өвлийн тухай миний хамгийн сайхан төсөөлөл. Үүнээс өөрийг төсөөлөхгүйгээр мөрөөдлөө дэвтэртээ зураад он удаан гэртээ сууж чадах тэмүүлэлгүй улирал... 

Гэвч би чиний будран хаялах цас, бүдэг намуун дүнсгэр орой, жихүүн хүйтэн салхи гээд байгалийн торгон агшин бүрт чинь хайртай. Өөрөө өөрөөрөө орших улирал бүхэнд мөн чанар, гоо сайхан гэж буй.