ЭМЯ, ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй хамтран зохион байгуулах Томуугийн цар тахлыг хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан стоп” ширээний дасгал сургуулилт өнөөдөр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Шуурхай удирдлагын нэгжид боллоо. 

Ширээний дасгал сургуулилалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар болон албаны бусад хүмүүс оролцов.