Тус кафены босгыг давангуут л өөр ертөнцөд очсон мэт мэдрэмжийг төрүүлэх болно. 

Кафены интерьер нь төрөл бүрийн комик судал, зураг зураасуудаар дүүрэн бөгөөд шал, аяга таваг нь ч мөн ялгаагүй. Кафег Солонгосын телевизийн хит кино болох “W-Two Worlds” кинонд гол дүрийн хоёр баатар нь санаандгүй уран зөгнөлт газарт нэвтрэн ордог үйл явдлаас санаа авч нээсэн байна.

Жижиг ч гэсэн тав тухыг бүрэн мэдрүүлдэг "Ёонман-Донг 239-20" хэмээх тус кафег 2017 онд нээсэн бөгөөд Сөүлийн Ёонман Донг гудамжинд байрладаг. Кафег тус газрын хаягаар нэрлэжээ. 

Хэрэв та зураг чимэглэл, комикс сонирхдог бол Сөүлд зочлохдоо тус кафегаар ороод гараарай.