Тагнуулын ерөнхий газрын тусгай албанынхан өнөөдөр Баруун 4-н замд байрлах Голомт хотхоны С блок байрыг бүслэн хамгаалалтад авсан юм.

Баттай бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хуулийнханд 1.3 сая ам.долларын хахууль өгөх гэж байсан Хятад иргэнийг баривчлахаар Тагнуулын ерөнхий газрын тусгай албанынхан ажиллаж байна гэсэн мэдээлэл тухайн үед гарсан боловч нэг цаг гаруйн хугацааны дараа тагнуулынхан хэн нэгнийг баривчлаагүй гарч ирсэн бөгөөд хоёр цэнхэр хайрцагтай зүйлийг хураан авч, тусгай машинд хийгээд явсан юм. 

Энэ талаараа Тагнуулын ерөнхий газрынхан 15:30 минутаас албан ёсны мэдээлэл хийнэ гэв.