"Сүү" ХК-ийн гаргасан “Сүү Бонд”-ын эргэн төлөлтийг бүрэн хийснийг баталгаажуулан МХБ болон "Сүү" ХК хамтран ажиллах гэрээ дүгнэж гарын үсэг зурлаа.

“Сүү Бонд”-ийн захиалга эхний өдөр бүрэн биелэгдэж, 6 тэрбум төгрөгийг анхдагч зах зээлийн арилжаагаар амжилттай татан төвлөрүүлсэн нь Монголын хөрөнгийн биржийн хамгийн өндөр үнийн дүнтэй бонд болсон бөгөөд дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг дохио болсноос гадна Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгааг харуулж чадсан юм.

Олон нийтэд нээлттэй арилжаалсан “Сүү бонд”-ын хөрөнгө оруулагчдын 43 хувь нь иргэд, 57 хувь нь ААН-үүд байгаа нь хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчид орж ирэх боломжийг нэг шат ахиулсан явдал байлаа гэж шинжээчид үзэж байна. Нийт 6.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 67.547 ширхэг захиалга ирж, худалдан авах захиалга нийлүүлэлтээс давсан нь дотоодын хөрөнгийн зах зээлд үндэсний ААН-үүд амжилттай орж ирэхийн эерэг дохио болж, Монголд хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгааг илтгэн энэ нь дараа дараагийн дотоодын компаниуд IPO хийж амжилттай ажиллахын суурийг тавилаа гэж “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн захирал Х.Алтай хэллээ.

Фото сурвалжлага: