Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн урдах "Хонхтой цэцэрлэгт хүрээлэн"-г өнгөрсөн дөрөвдүгээр сараас тохижуулж буй.

1,6 га талбайг хамардаг тус цэцэрлэгт хүрээлэнд 85 метрийн урттай, 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбай, нийтийн бие засах газар хоёрыг байгуулж, тохижуулна гэдгийг холбогдох албаныхан мэдэгдсэн.

Сүүлийн 20 жил засварлаагүй гэгдэх тус цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажлаас гэрэл зургаар хүргэж байна. Тохижилтыг энэ оны зургаадугаар сарын 05-нд бүрэн дуусгасан байх аж.